2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд шингэрүүлсэн байгалийн хий (LNG), шингэрүүлсэн нефтийн хий (LPG)-ийн нийлүүлэлт, дэд бүтцийн чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж, холбогдох судалгааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

Энэ хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, байгалийн хий болон цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх боломжийг хамтран судлах юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын байгалийн хийн хангамжийг тогтвортой, найдвартай болгох, байгалийн хийн хэрэглээ болон холбогдох дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, хоёр байгууллагын түншлэлийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.