Танилцуулга
Бидний тухай
Компани
| КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“Эрдэнэс Газ” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хүрээнд Монгол Улсын төрийг төлөөлөн ажиллах, төслийн хэрэгжилтийг аж ахуйн нэгжийн түвшинд зохион байгуулах, байгалийн хийн дэд бүтэц болон хийн хангамжийн тогтолцоог хөгжүүлэх, мөн нэгдлийн тээвэр, логистикийн стратегийг хэрэгжүүлэх, логистикийн төвүүдийг байгуулах, авто зам, төмөр замын тээврийн менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн өмчит компани юм. |
|---|
| АЛСЫН ХАРАА
Монгол Улсыг бүс нутгийн байгалийн хийн тээвэр, логистикийн стратегийн зангилаа болгон хөгжүүлж, байгалийн хийн дэд бүтэц, нийлүүлэлт, логистикийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн, тогтвортой үнэ цэнэ бүтээгч үндэсний компани байна. |
| ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн дамжуулах хоолойн төслийн хүрээнд төрийн төлөөллийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, төслийн хэрэгжилтийг аж ахуйн нэгжийн түвшинд мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, байгалийн хийн дэд бүтэц болон тээвэр, логистикийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, компанийн урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах. |